TOP багуудын түүхээс......

2008 оны 10-р сарын 17 Нийтэлсэн gerelchuluun
"Arsenal" - түүхээс...

120 жилийн тvvхтэй “Арсенал” премьер лигт 13 удаа тvрvvлсэн нь “МЮ”, “Ливерпуль”-ийн дараа орох vзvvлэлт. Мөн Английн цомын тэмцээнд 10 удаа магнайлж (энэ амжилт нь зөвхөн “МЮ”-ийн ард ордог) байсан юм. Гэвч лондончууд Европын дэвжээнд амжилт муутай өрсөлдөж, аваргуудын лигт тvрvvлж vзээгvй билээ.

Тvvх

Клуб анх 1886 онд Лондон хотын зvvн өмнөд хэсэгт байгуулагдаж байв. Анхны эзэн нь Шотландын Дэвид Данскин, “Ноттингем Форест” багийн хаалгач асан Фред Бардсли нар байв. 1886 оны арванхоёрдугаар сарын 11-нд анхны тоглолтоо “Истерн Уондерерс” клубийн эсрэг хийж, 6:0 харьцаагаар илт давуу буулган авч байжээ.

1891 оноос тэд Английн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны бvртгэлтэй болж, хоёрдугаар дивизионд, ирээдvйн гол өрсөлдөгч “Ливерпуль”, “Ньюкасл” кулбvvдтэй мөр зэрэгцэн тоглож эхэлсэн байна. Тэндээ 11 улирал vзэлцсэний эцэст 1904 онд нэгдvгээр дивизионд дэвших эрх олж авчээ. Гэвч энэ vеэс тэднийг санхvvгийн хямрал айлгах болжээ. 1910 онд нэрт бизнесмен сэр Генри Норрис ирээдvйн алдарт багийг дампуурлаас аврав.

1913 онд клуб хоёрдугаар дивизиондоо эргэн ирлээ. Мөн энэ vеэс Лондоны хойд хэсэгт шилжин өдгөөгийн “Хайбери” цэнгэлдэхэд тоглож эхэлсэн байна. Уйгагvй хөдөлмөрийн эцэст 1919 онд Английн элитvvдийн эгнээнд багтаж чаджээ. 1925 онд “Хаддерсфилд Таун”-ы менежер байсан Герберт Чепмэн “Арсенал”-ын жолоог атгах боллоо. Чепмэны удирдлагад шинэ цэнгэлдэхэд тоглож эхэлсэн тэд мөн л шинэ тоглогчдыг багтаа элсvvлэв. Э

нэ vед тус багт домогт тоглогчид болох Эдди Хапгуд, Клифф Бастин, Алекс Жеймс нар хvчин зvтгэж байлаа. 1927 онд “Арсенал” Английн цомын финалд хvрсэн боловч “Кардифф Сити”-д 1:0-ээр дийлджээ. Гурван жилийн дараа дахин финалд шалгарч Чепмэны хуучин баг “Хаддерсфилд Таун”-ыг 2:0-ээр хожиж аваргалжээ. Энэ бол тус багийн тvvхэнд анхны цом байлаа. Харин дараа жил нь лондончууд Английн АШТ-д анх удаагаа тvрvvлсэн байна. 1933 онд уг амжилтаа бататгаад байсан боловч алдрын тавцанд хөтлөн авчирсан дасгалжуулагч Чепмэн нас баржээ.

Тvvнийг орлож ирсэн Жорж Эллисоны удирдлагад “Арсенал” улам өндөр амжилт vзvvлж 1935, 1938 онуудад Английн аварга болжээ. Үvний дараагаар дэлхийн хоёрдугаар дайнтай золгов. Дайны жилvvд Британийн хөлбөмбөг бvхэлдээ уналтын байдалд байсан гэхэд болно. Дайны дараа тэд 1948, 1953 онд хоёр удаа Английн аварга болж, 1950 онд Английн цомын тэмцээнд магнайлжээ. Харин энэ vеэс хойш “Арсенал”-ын хар vе эхлэн, 15 жилийн турш нэг ч тэмцээнд тvрvvлсэнгvй. 1958-1959 онд хvрэл медаль хvртсэн нь тэдний хамгийн том амжилт байлаа. 1970 онд Берти Ми “Арсенал”-ын ерөнхий дасгалжуулагч болсноор дахин амжилтын сураг сонсогдож эхлэв.

Тэр жилдээ Европын хэмжээнд анхны цомоо хvртэж, одоогийн UEFA-гийн цомын тэмцээнд тvрvvлжээ. Хагас шигшээд домогт “Аякс”-ыг буулгаж авсан тэд аваргын төлөө Бельгийн “Андерлехт”-ийг 3:0-ээр бут ниргэсэн юм. 1970-71 оны улиралд “Хавцлынхан” (“Арсенал”-ын хоч) анхны дублээ хийж Английн АШТ, Английн цомд нэгэн амьсгаагаар тvрvvлжээ. Харамсалтай нь энэ мөч удаан vргэлжилсэнгvй, дахин уналтын vе эхэллээ. 1975, 1976 онуудад 16, 17-р байр эзэлсэн “Арсенал”-ын дасгалжуулагч солигдож, Терри Ниелла удирдах болов. Тэрбээр багийнхаа бvрэлдэхvvнд эрс өөрчлөлтvvдийг хийж, ирландын супер од Лаэм Брэдиг авч дөнгөв. 1978, 79, 80 онуудад дараалан Английн цомын шигшээд vлдсэн “Канониорууд” 1979 онд нь тvрvvлжээ.

Мөн цомтой багуудын цомын төлөөх тэмцээнд “Валенси”-тай vзvvр, тvрvvнд vлдэж муугvй амжилт гаргаж байсан ч Лаэн Брэди “Ювентус” руу жолоо залжээ. Ингэснээр дахиад л хар өдрvvд vргэлжилж эхэлсэн юм. 1986 оны зун “Миллуол”-ын дасгалжуулагч Жорж Грэм тэднийг удирдаж эхэлснээр шинэ эрин эхэллээ. Залуухан, авьяаслаг багийн ахлагч Тони Адамс, Дэвид Рокасл, Пол Мерсон, Алан Смит зэрэг оддыг эгнээндээ нэгтгэсэн “Арсенал” 1989 онд 18 жилийн дараа Английн аварга болов. Тэдний дараагийн цом нь 1991 онд ирсэн. Тэр vед “Арсенал” домогт тоглогч Иан Райтыг “Кристалл Пэлас”-аас 2,5 сая фунт стерлингээр худалдан авсан байлаа.

1993 онд Английн цом, лигийн цомд тvрvvлсэн боловч премьер лигтээ 10-р байр эзлэв. Харин дараа жил нь Европын дэвжээнд хоёр дахь тэмцээндээ тvрvvлжээ. Энэ удаа тэд цомтой багуудын цомын төлөөх тэмцээний шувтаргад “Парма”-г 1:0-ээр хожсон юм. 1995 онд Лондонгийн баг наймааны зах зээлд урьд өмнө дуулдаагvй өндөр vнэ буюу 7,5 сая фунт стерлингээр “Интер”-ийн авьяаслаг довтлогч Деннис Бергкампыг өөрийн болголоо. Ингэснээр хөгжөөн дэмжигчид тэднээс амжилт шаардах vндэстэй болжээ. Төдий л удалгvй дасгалжуулагч нь дахин солигдож 44 настай францын мэргэжилтэн Арсен Венгер “Арсенал”-ыг удирдах боллоо. Венгер Лондонд ирэнгvvтээ Францын авьяаслаг оддыг багтаа авч эхлэв. Энэ vед тус багт Николя Анелька, Эммануэль Пети, Патрик Виейра болон голландын Марк Овермарс нар хvрэлцэж иржээ.

Арсен Венгерийн ирсэн эхний жил “Арсенал” мөнгөн медаль хvртсэн бол дараа жил нь Премьер лиг болон Английн цомд тvрvvлэв. 1998 онд тэд Шведийн хагас хамгаалагч Фредерик Юнгберг, 1999 онд Тьерри Анри нарыг өөрийн болгосноор илvv өндөр амжилт vзvvлэх бvрэн боломжтой боллоо. Гэвч 1999 онд сvvлийн мөчид аварга цолоо алдаж, Английн цомын финалд хожигдов. 2000 онд мөн л азгvйтэж, UEFA-гийн цомын финалд Туркийн “Галатасарай”-д цуврал пенальтаар ялагдлаа. Харин 2001-2002 оны улиралд “Арсенал” формондоо орсон байв. Тэд Английн аварга, цомын аварга цолыг зэрэг хvртэж чадсан юм. 2003-2004 онд ид торгон ирэн дээрээ байсан “Арсенал” премьер лигт нэгэн шинэ дээд амжилт тогтоон 26 хожиж, 12 тэнцэн нэг ч хожигдолгvй тасархай тvрvvлжээ. Харин өнгөрсөн жил илт чангарсан “Челси”-г гvйцэж чадалгvй мөнгөн медаль хvртсэн боловч заналт дайсан “МЮ”-г торгуулийн цохилтоор буулган авч Английн цомд тэргvvлсэн. Одоо тэд тус клубийн тvvхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч Арсен Венгерийн удирдлага дор шинэ дээд амжилт руу алхам алхмаар зvтгэсээр байна.

Цэнгэлдэх хvрээлэн

“Арсенал”-ын тоглодог “Хайбери” стадион дэлхийд алдартай. 1913 онд тухай vеийн алдарт архитектор Арчибальд Лейчийн загвараар баригдаж байсан энэ цэнгэлдэх 1930 онд өргөтгөл хийгдэж, 60 мянган хvн хvлээн авах хvчин чадалтай болжээ. Гэвч 1989 онд “Ливерпуль”-тэй хийсэн тоглолтын vеэр болсон vймээний улмаас 96 хvн нас барсан эмгэнэлт явдал тохиолджээ. Үvнээс болж цэнгэлдэхийн суудлыг багасгахаар болж дахин засвар хийгдэн, 38500 хvний суудалтай болгосон байна. Харин энэ зун “Хайбери”-гаас 500 метрийн зайд тэдний шинэ цэнгэлдэх “Эмирэйтс” сvндэрлэх аж. Орчин vеийн шинэ цэнгэлдэхийг босгох ажлыг дэлхийд алдартай “Fly Emirates” компани гvйцэтгэх юм. Тэд “Fly Emirates”-тай 100 сая фунт стерлингийн 15 жилийн гэрээ байгуулсан бөгөөд шинэ цэнгэлдэх нь 2006-2007 оны улирлын эхэнд бэлэн болох аж

Амжилт
1-р дивизионы аварга (премьер лиг) 13 удаа
1931, 1933, 1934, 1935, 1938, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004
Английн цомны аварга 10 удаа
1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005

Английн лигийн аварга 2 удаа
1987, 1993

UEFA-гийн цомын аварга 1 удаа
1970

Цомтой багуудын цомын аварга 1 удаа
1994

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁС

2008 оны 10-р сарын 16 Нийтэлсэн gerelchuluun
Монголчуудын эдийн манлай болсон алив ёс баяр элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн их эд нь хадаг юм. Хадаг нь дээрх хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар сар үсэг бүхий Нанцвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барихдаа өгөх хүн рүүгээ хадгийнхаа амыг хандуулан хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Цаад хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад аятай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг үгүүлж сүүлд нь эл баярт нийлүүлэн барих хадгийнхаа тухай дорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг нь: «Цаглашгүй урт наст ариун хадаг» «Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг» «Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг» Хадаг барьж золгох ёс Хадаг барьж золгох ёс Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ. Хадагтай золгох ёс Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Ямарч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд очиход цаад хүн тань өврөөсөө юмуу, хажуунаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралтай энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой.

МОНГОЛЫН ЦАГААН САР

2008 оны 10-р сарын 16 Нийтэлсэн gerelchuluun
Монголчууд цагаан єнгийг бэлгэшээж, нєгєєтэйгvvр угтаа хувхай хоосон єдєр гэгддэг хар єдрийг элбэг дэлбэг цагаан єдєр болгож цагаан сар гэж нэрлэж иржээ. Цагаан сараар битvvлэх, идээ ширээгээ засах, золгох гээд нарийн ёс дэгтэй. Битvv гарлаа Цагаан сарыг тэмдэглэхийн бэлтгэл болгож євлийн сvvл сарын хорин есний єдєр айл бvр хир тоосоо арилган цэвэрлэнэ. Энэ шинэ оноо ямар ч муу муухай зvйлгvй угтахын бэлгэдэл болдог. Битvvний єдєр тансаг идээгээ таваг дvvрэн засахын зэрэгцээ хонины тарган ууцыг том цар таваг дээр тавина. Битvvнд бууз жигнэж, банш чанадаг ёстой. Битvvний идээ цай бэлэн болгоод нар шингэх vесд битvvлгээ хийнэ. Ингэхдээ єрхийн тэргvvлэгч гэрийнхээ баруун тотгонд мєс, зvvн тотгонд єргєстэй харгана тавиад (муу юм оруулахгvй гэсэн утгатай) гэртээ орж шаант чємєгний мах идэж ясыг тун сайн мєлжєєд “Битvv гарах уу" гэж асуухад гэрийнхэн "битvv гаргая, гаргая" гэж хариулна. Тэгээд чємгийг ташиж (нэг л удаа заавал хугалахаар цохин чємгийг гаргадаг) "Битvv гарлаа" гэсний дараа хоорондоо эрэмбээр "тавтай битvvлж байна уу" гэж мэндэлцгээнэ. Ууц таллах Зvvн гараараа харцаганаас тvшин барьж, баруун гар дахь хутгаар ууц сvvл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн єєрийн зvг харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Тэгээд сvvлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг єєх хєрслєн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах єєхний нийлэх орчмын хоёр талаас бяцхан хоёр хэсгийг халимлан авч, толгой сvvлнээс авсан хоёр дээжтэй нийлvvлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.Ууцаа ингэж хєндсєний дараа таллахдаа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж єєрийн хувь болгон амсана. Дараа нь тvрvvчийн адил ууцны хоёр талаас нижгээд таллан авч гэрийн эзэн болон удаах хvнд “ууцны тал буюу хишиг” хэмээн хэлж бvтэн бvтнээр нь хоёр гараараа сунгаж єгнє. Харин ууцыг таллахдаа харцагны хоёр хажуугийн сэртэн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ. Ууц шvvсийг хєндєхєд эн тэргvvнээ есєн газраас хєрслєн халимдаж авдаг нь мєнєєх л монгол домог зvйн есийн тооны бэлгэдэлтэй холбоотой гэж болно. Ар монголчуудын дунд ууц хєндєх гол ёс нь зvvн гараараа харцаганаас цэмцгэрхэн тvшиж, баруун гар дахь хутгаар ууц, сvvл хоёрын уулзвар орчмоос голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн єєрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Тvvний дагуу сvvлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг єєх хєрслєн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах єєх нийлэх орчмын хоёр талаас хоёр бяцхан хэсэг халимлан авч, толгой сvvлнээс авсан хоёр дээжтэй нийлvvлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.Ийнхvv ууцаа хєндєж гvйцсэний ууцаа таллана. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн нимгэн зvсэж таллаж авснаа гурав гурав хувааж, нэгийг нь галын хувь дээр нэмнэ, гурвыг нь дээж олгож, тусгай тавина, vлдсэн хоёрыг нь єєрийн хувь болгож vлдээж амсана. Дараа нь тvрvvчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч, тэрхvv хvндэтгэн зочилж байгаа эзэн, тvvний дараа нь орох хvнд ууцны тал буюу хишиг хэмээн хэлж бvтэн бvтнээр нь хоёр гараараа сунган тосч авна. Ийнхvv ууцныхаа хоёр намилхайнаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиг жижиг огтлон тусгай тавагт хийж, зочлуулан бvхvй бvх хvнд хvрэлцvvлэн амсуулна. Харин ууцыг таллахдаа харцагны хоёр хажуугийн сэртэнн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ. Цагаан сараар цээрлэх зvйл - Yйл vртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ. - Усанд явбал нацаг нарт нь цєв болно хэмээн, - Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн, - Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгvйн ёр хэмээн, - Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширvvн vг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн, - Шинийн нэгэнд vнс хогоо гаргах, зочны єєдєєс бие засахаар явах тэргvvтэн зохисгvй байдлыг тус тус цээрлэдэг. - Єдєр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Євчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бvсээ бvсэлж золгоно. - Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал єргєж тахидаг байна. - Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шvvсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нvvдлээр явсан буюу гадагш ажил тєрлєєр одсон хvмvvс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. Битvvний орой зул, хvжээ єргєєд унших тарни Битvvний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул хvжээ єргєєд "Ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самьяа сам буддава дадьяата ум базар маха базар махадэза базар маха бидьяа базар маха боди зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай! Жилийн бvх харшийг засан замд гарахын ёсон Мєр гаргахдаа “Ялж тєгс нєгчсєн тvvнчлэн ажирсан дайныг дарсан vнэхээр туулсан Бурхан єдрийн тоо, гvйгч од, єнийн хаанаа мєргємvй. Ум агаа ни ни га ни а жи лаа ман даа лээ ман даа лээ ма ей сууха. Єдєр болгон буян болой. Гvйгч одон бvгд сайн болой. Дайныг дарсан бvгд цувралаас хагацсан. Бурхан бvгд рид хувилгаан ихтэй. Їнэн хийгээд vнэн vг эдгээр бээр гариг, одон, єдрийн муу гэм бvгд амирлах болтугай. Санасан хэрэг бvхэн сэтгэлчлэн бvтэх болтугай” хэмээн єгvvлбээс “Гариг, од, єдрийн муу гэм бvгд амирлах болой” хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, єдєр цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргvvтэн махбодын харш нєлєєнд орохгvй хэмээн сэтгэж, дээрх номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгvй хэмээн ємнийн мэргэд чухалчлан айлдсан болой. Шинийн 8, 15, 30-нд vйлдсэн буян арвиждаг Монголчууд шинийн 8, 15, 30-нд буян хурж мєргєл vйлддэг. Шинийн найманд Манал бурхан заларч хувь хvний vйлдсэн буян нь 1000 болж арвижиж, євчин зовлонгоос салах учиртай. Шинийн арван таванд Цэндаюуш бурхан заларч хувь хvний хийсэн буян сая болон vржиж хулгай, ус, гал, махчин болон аймшигт амьтан, арслан, заан, луу гэсэн найман аюулаас хамгаалдаг.Сар шинийн ємнєх битvvнд Бурхан Буддагийн шавь 16-н Найдан бурхан залардаг. Энэ єдєр vйлдсэн буян дvнчvvр болон vржиж, хойд насандаа найман тамд очих, бирд болох, адгуус болж тєрєх, эрхтэн дутуу тєрєх зэрэг аюулаас гэтэлгэнэ.

"Ангараг" дээр чухам юу болоод байна?

2008 оны 10-р сарын 16 Нийтэлсэн gerelchuluun
PDF Хэвлэ Имэйл
Active ImageЕрөнхийдөө бие галбирын хувьд яахын ар­гагүй эмэгтэй хүн мэт ха­рагдах уг дүрсийн талаар Энэтхэгийн Сансар судлалын төвийн дарга мэдэгдэхдээ “Ангараг дээр агаар мандал байдаг нь үнэн ч би үүнийг хүний зураг гэж бодохгүй байна...

Харь гаригийн хөлгүүд дэлхийд ирсээр байдаг тухай яриа хэдэн зууны өмнөөс яригдсаар ир­сэн. Нарны аймгуудын бусад гари­гаас дэлхий рүү хэн нэгнийг илгээдэг эсэхийг бид барин тавин баримтаар мэддэггүй ч дэлхийнхэн бид бусад гари­гийг тандаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ түүхэн үйл явдалд аме­рикчууд ихээ­хэн хүчин зүтгэл гарган ажил­ладаг. Тэдний сансар судлалын төв болох НАСА-гаас бусад гаригуудыг судлах тал дээр дорвитой ажлуудыг хийж эхлээд удаж байна. Ялангуяа Ангараг га­ри­гийн судалгаа нэлээд эрт­нээс эхэлсэн гэж болно. 1990-ээд оны сүүлээр эрдэм­тэд Анга­раг гариг дээр амьд­рал байж болох тухай ярьж эхэлсэн. Active Image2000 оны зурга­дугаар сард НАСА-гаас Анга­раг дээр ус байгаа гэдгийг тогтоосноо анх мэдэгдсэн юм. Гэхдээ үүнээс өмнө энэ талаар хүмүүс хэ­дийнэ ойл­голттой болчихоод байсан билээ. 2000 он гарс­наас хойш Ангараг гаригийн судалгаа маш эрчимтэй яв­сан. Хэдэн зуун сая ам.дол­ларын өртгөөр боссон робо­тууд нь шинэ Анга­рагаас шинэ мэдээллийг илгээж эхэл­­сэн. Хамгийн сүүлд Анга­рагаас НАСА-д ирсэн нэгэн зураг багагүй дуулиан тарь­сан билээ. Ха­дан дээр суугаа эмэгтэй мэт харагдах дүрсийг Ангараг дээр дэлхийнхтэй адил хү­мүүс амьдардаг юм байна гэж зарим хэвлэлээр сүржин зарласан. Зарим нь ийм боломж байхгүй гэдгийг батлаад саран дээр ч янз бүрийн хүний дүрс харагддаг ч бодит амьдрал дээр юу ч байдаггүй шүү дээ гэх болсон. Харин олон хүнийг маргах өөшийг хаяж өгсөн НАСА ямар нэгэн тайлбар огт хий­гээгүй байна. Ерөнхийдөө бие галбирын хувьд яахын ар­гагүй эмэгтэй хүн мэт ха­рагдах уг дүрсийн талаар Энэтхэгийн Сансар судлалын төвийн дарга мэдэгдэхдээ “Ангараг дээр агаар мандал байдаг нь үнэн ч би үүнийг хүний зураг гэж бодохгүй байна. Саран дээр бугын дүрс, хүний толгой гээд янз бүрийн зүйл харагддаг шүү дээ. Тэр хадан дээр суугаа эмэгтэйн зураг бол байгалийн бүтээл л байх” хэмээжээ. Active ImageАнгараг гариг агаар ман­далтай хэдий ч маш сийрэг учраас сансар огторгуйгаас ирэх солирын бөмбөгдөлтөд ихээр өртөж том том тогоо үүсгэжээ. Газрын гадаргын хувьд сарныхтай төстэй. Мөн хад чулуу ихтэй бөгөөд хөр­сөн дор нь ихээхэн хэмжээ­ний мөс бий гэдэг. Агаар мандлын хувьд Ан­гараг их сийрэг бол манай дэлхий яг дундаж, Сугар гариг хамгийн нягт агаартай гэнэ. Хэрэв Ангараг, Сугар хоёрын агаар мандлын үүсэл, хөгж­лийг мэдэх юм бол дэлхийн агаар мандлын түүхийг олчих бо­ломжтой. Магадгүй хэдий хугацааны дараа дэлхийн агаар Ангараг, Сугарынх шиг болохыг тооцож болох нь. Тиймээс тэрхүү хоёр га­ригаас ирж байгаа мэдээлэл бүхэн үнэ цэнэтэй юм. Ангараг дээр амьдрал байх магадлалтай гэдэг ч бидэн шиг соёлт иргэншил байхгүй гэдэг дүгнэлтийг эр­дэмтэд гаргасан байдаг. Ха­рин амьдрал байх юм бактер буюу микро организмын түв­шинд байх магадлалтай юм байна.

 

Active Image

 

Шуугиан болоод байгаа, Ангараг дээрх тэрхүү эмэг­тэйн зургийн та­лаар ШУА-ийн Одон орон, геофизикийн су­далгааны тө­вийнхнөөс лавла­хад “Энэ нь албан ёсны бат­тай мэдээлэл биш. Хэрэв баттай мэдээлэл бол НАСА улам дэлгэрүүлж тавих байх. Шүдэнзний хайр­цагны чинээ тэрхүү зураг үнэхээр үнэн юм бол Ангараг дээр соёл ир­гэнш­лийн ул мөр байх со­нирхолтой сэжим гарч ирнэ. Эсвэл энэ зураг зүгээр л сенсаци дэгдээх гэсэн зүйл” гэсэн юм. Дашрамд дуулгахад, өнгө­рөгч жил Мон­голд ирсэн Япо­ны ШУА-ийн жинхэнэ гишүүн, профессор Такафуми Мацуй Ангараг гаригийн талаар со­нирхолтой лекц уншсан би­лээ. Тэрбээр “Ангараг гариг дээр усны гольдрол ай сав байгаа нь батлагдсан. Яаж ийм зүйл болов. Яагаад Ангараг өөрч­лөгдөв гэдгийг одоо судалж байгаа. Хэрэв судалгааны ажлын төсөв батлагдвал Мон­голд дараа жил би ирнэ. Мон­голын өмнөд говьд байх со­лирын бөмбөгдөлтийн тогоог судлах юм. Учир нь Монголын говьд үүссэн тэрхүү тогоо дэлхий дээр үүссэн анхны солирын тогоо юм биш үү гэсэн таамаг байдаг. Үүнээс гадна Ангараг дээр ажиг­лагддаг солирын бөмбөгдөлтөөс үүссэн тогоо­той төстэй бай­даг учраас харь­цуулсан су­далгаа хийх юм” гэж байсан билээ.

Газарзүй

2008 оны 10-р сарын 16 Нийтэлсэн gerelchuluun
Газарзүй (Грек гаралтай, "Дэлхий" гэсэн утгатай γη ба γαια, мөн "дүрслэх" гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм. Анх "Газарзүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна. Орчин үеийн газарзүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газарзүй, хүний газарзүй болон хуваагдана. 1. Физик газарзүй: 1)Нар, нарны аймаг. Нар нь манай дэлхийд хамгийн ойр орших од юм. Нарны диаметр нь 1.392 мян.км буюу дэлхийгээс 109 дахин том юм. Найрлага: Устөрөгч-70% Гелий-29% Бусад элементүүд 1 хувьтай байна. Температур төвдөө 35000°С, гадаргадаа 6000°С тэй байна. Дэлхийгээс алслагдсан зай нь 150 сая км, энэ нь 1 одон орны нэгж болдог |о.о.н| Нар бол дэлхийд хамгийн ойрхон орших шар од юм. Нарны гүнд тасралтгүй явагдах устөрөгчийн атомууд гелийд шилжих халуун цөмийн үр дүнд асар их энерги ялгаран гарч байдаг. Нарны массын ихэнх хэсгийн устөрөгч эзэлдэг учир нарнаас гарах энерги ойрын хэдэн мянган жилдээ дуусашгүй юм. Нарны аймгийн гаригуудыг ерөнхий шинж байдлаар нь авч үзвэл Буд, Сугар, Дэлхий, Ангараг гаригууд дэлхийтэй төстэй буюу хатуу гариг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван, эдгээр гаригууд нь хийн гариг буюу аварга гаригууд. Жишээ нь: Бархасбадь гариг дэлхийгээс 12 дахин том байдаг байна. Энэхүү хийн гариг дээр хөл гишгэхэд хөвсгөр зөөлөн байдаг гэж эрдэмтэд үздэг. Дэлхийн ван гаригийг бүрэн судлаагүй байгаа. Эрдэмтэд удахгүй энэхүү гаригийг нарны аймгаас гарна гэсэн тооцоо гарсан байна. Манай нарны аймгийн нийт массын 98.86% нь наранд хуримтлагджээ. Сугар, Тэнгэрийн ван хоёроос бусад нь нарыг нэг чиглэлд тэнхлэгээ буруу тойрон эргэдэг. Гаригууд нарыг тойрох орбит нь бараг нэг хавтгай дээр оршидог байна. Нарны аймаг нь гаригуудын төвөөс зугатаах хүч, нарны татах хүч 2-ийн тэнцвэрт харьцааны үндсэн дээр тогтож байдаг. 2) Дэлхийн хөдөлгөөн, түүний үр дагавар Дэлхий олон төрлийн хөдөлгөөнд оролцох боловч хамгийн ач холбогдолтой нь нартай харьцуулахад байрлалаа тогтмол өөрчилж байдаг хөдөлгөөн юм. Учир нь манай гаригийн гэрэл ба дулааны эх булаг төдийгүй, дэлхий дээр явагдах бүх үзэгдэл явцууд түүнтэй холбоотой. Тухайлбал, цаг агаарын өөрчлөлт, ургамлын ургалт, уулын чулуулгийн өгөршил, элэгдэлт гэх мэт. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн Дэлхий өөрийн тэнхлэгээ 23 цаг 56 мин 4 сек-д баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэн цаг хугацааны үндсэн нэгж болох хоногийн хэмнэл үүсдэг. Хоногийг 24 цаг гэж тоолно. Дэлхийн тэнхлэгээ эргэх хурдыг - янзаар авч үзэж болно. 1. Дэлхийн гадарга дээрх аль нэгэн цэг бүтэн 365 градус замыг туулахдаа 1 цагт 15 градус (360:24=15 градус) эргэнэ. 2. Нэгж хугацаанд туулах замын уртаар авч үзвэл өргөрөг бүр дээр ялгаатай. Хамгийн их нь экватор дээр 464 м/с, эндээс 2 тийш багассаар туйл дээр 0 болно. Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн Дэлхий нарыг тойрох зам орбит -ын урт 940 сая км. Дундажаар 30 км/с хурдтайгаар 365 хоног 5 цаг 49 мин-д энэ замыг туулна. Энэ хугацааг жил гэдэг. Дэлхийн орбит эллипс хэлбэртэй тул дэлхий нарыг тойрох хугацаандаа нэг ойртож нэг холддог. Нар дэлхий 2-ын хоорон дахь зай 150 сая.км боловч 1 сарын 3 -нд 147 сая.км болж ойртож 7 сарын 4-нд холдож 152 сая.км болно. Гэтэл манайд 7 сард манай улсад хамгийн халуун болдог билээ. Улирал солигдох нь дэлхийн тэнхлэг хазгай байдагтай холбоотой юм. Дэлхийн эргэлтийн тэнхлэг орбитын хавтгайдаа перпендикуляр биш, 66.5 градусын өнцгөөр (перпендикуляр шугамд 23.5 градус) хазгай оршино. Энэ өнцөг нь нарыг тойрох явцад хэвээр хадгалагдан үлдэнэ. Үүнээс болоод дэлхий хойд ба өмнөд туйлаараа ээлжлэн нар луу хазайж улирлын ялгаа үүсдэг. Өөрөөр хэлбэл жилийн туршид нар дэлхий 2-ын харилцан байрлал өөрчлөгдөж байдаг болно. 6 сарын 22-ны өдөр үд дундын үед нар х.ө 23.5 градуст буюу Мэлхийн зам дээр эгц тусна. Энэ үед дэлхийн хойд хагасын нутгуудад хамгийн урт өдөр болно. Энэ өдрийг Монголчууд нар буцах өдөр гэдэг. 12 сарын 22-нд нар матрын зам дээр эгц тусаж хойд хагасын нутгуудад хамгийн богино өдөр болно. Энэ үед хойт хагаст өвөл, өмнөд хагаст зун үргэлжилнэ. Ийнхүү нарны эгц тусгал нь мэлхий ба матрын замуудын хооронд шилжиж, жилийн улирал дэлхийн өмнөд ба хойд хагаст эсрэг байдаг байна. Сарны хөдөлгөөн түүний үр дагавар Сар манай дэлхий цорын ганц дагуул юм. Сарны диаметр нь 3476 км, дэлхийгээс алслагдсан зай-384400 км, татах хүч дэлхийнхээс 6 дахин бага, гадаргын үндсэн хэлбэр төрх нь ихэвчлэн өрх тогоо, уул нуруудаас тогтоно. Темпратур өдөртөө 130 градус, шөнөдөө -170 градус байдаг байна. Сар дэлхийн нэгэн адил тэнхлэгээ эргэхээс гадна 29.5 хоногт дэлхийг тойрон эргэнэ. Энэ эргэлтээс болж нар, сар, дэлхий гурвын харилцан байрлал өөрчлөгдөн сар өөр өөр хэлбэртэй харагддаг. Бас нар сарны хиртэлт тохиох нь ч үүнтэй холбоотой. Сар нар 2-ын хооронд Дэлхий орж энэ 3 нэг шугаман дээр орших үед сар тэргэл харагдана. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр онож тусвал сар хиртэнэ. Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа Дэлхий нар 2-ын дунд сар ороход түүний сүүдэр тал нь бидэн рүү харна. Иймд сар ялгаран харагдахгүй, энэ үеийг битүүн гэдэг.Битүүнд сар нь нарыг халхалбал нар хиртэлт болно. Өөрөөр хэлбэл сарны сүүдэр дэлхий дээр тусна гэсэн үг.

Боловсрол бол амьдралын соёл

2008 оны 10-р сарын 15 Нийтэлсэн gerelchuluun
Монголчууд нvvдэлчин удмын ард тvмэн билээ. Нvvдэлчин байх нь суурин ард тvмнийг бодвол олон талаар дутагдалтай нь vнэн. Vл хєдлєх хєрєнгє гэж бараг мэдэхгvй. Тvvхийн vнэт эд єлгий зvйлс нь нvvдэл суудлын явцад хугарч эвдрэх, норж урагдах, гээгдэж хаягдах гэх тvмэн шалтгаанаар vрэгдэж алга болох нь элбэг. Тийм ч учир Монгол хvн vл хєдлєх хєрєнгийг шvтэхээс илvv хєдєлгєх, хувиргах, наймаалах эд хєрєнгийг ихээхэн эрхэмлэн vзнэ. Vvнээс уламжлан нvvдэлчин ард тvмний боловсрол мэдлэг нь компакт, цомхон аль ч vед юунд ч шилжvvлэн хэрэглэж болох хурдан шалмаг хувирамтгай шинж чанартай байдаг. Энэ нь тэдний тархи толгой, генд нь оршиж байдаг. Манай євєг дээдэс эртнээс олон улс тvмнийг захиран нийгэм харьцаа, хvн тєрєлхтний хоорондох мэдээллийн шинэ зарчмыг дэлхийн тvvхэнд хэрэгжvvлж байсны хувьд бидний уураг тархинд ассир, перс, хятад, тvвд, европын асар их нууцлаг мэдээллvvд удамшин оршиж ирсэн байдаг. Суурин ард тvмэн консерватив сэтгэлгээтэй байдаг. Нэгэнт л тэгээд ойлгочихсон бол тvvнээсээ сална гэж байхгvй. Ном, сонин, телевизээр хичнээн vзэж хараад ойлгохгvй. Жишээлэхэд, Монголыг элчилгvй цєл гээд ойлгочихсон бол манай нутаг ой модтой, загас жараахайтай гээд яриад байхад танайхан чинь хаана усанд ордог юм бэє Танайх чинь гол, горхи байхгvй говь цєл шvv дээ гээд асуугаад байдаг. Газрын зураг дээр том гол, мєрний зураг vзvvлээд ч нэмэргvй. Гэтэл бид чинь бараг мэдээлэл авч чадахгvй байтлаа сургаар нь ойлгоод, мэдээд байдаг чадал увьдастай. Энэ бол монгол хvний боловсрол, мэдээлэл олж авах євєрмєц онцлог юм. Гэхдээ монголчууд суурьшиж эхэлж байна. Ийм нєхцєл байдалд манай улсын баримтлах боловсролын бодлого ямар байх ёстой вэє Нэгд, хямд тєсєр байх ёстой. Хоёрт, амьдралын зорилго шаардлагад яв цав нийцсэн оновчтой байх ёстой. Гуравт, дэлхийн шинжлэх ухаан соёлоос хоцрохгvй байх ёстой. Дєрєвт, нэгдсэн систем шаардлагатай байх ёстой. Бид ирээдvйнхээ иргэдэд юу мэдvvлэх хэрэгтэй вэє Энэ бол зайлшгvй соёлт хvн мэдэж байвал зохих хvн тєрєлхтний соёлын єв уламжлал тvvний vндэс юм. Улс даяар єгч байгаа боловсролын тvвшин ерєнхийдєє бага ангийн тvвшингээр хязгаарлагдаж байна. Энэ нь зvгээр энгийн ойлгомжтой юмыг хvндрvvлж хvний толгой эргvvлдэг манай боловсролын дутагдалтай vйл ажиллагааны vр дvн юм. Хувь хvний унаган эрvvл сэтгэхvйг буруу арга барилаар дарамталваас шинжлэх ухаан мэдлэг соёлоос айдаг, єєрийн оюуны чадавхид итгэдэггvй, догматикаар, муйхраар зvтгэдэг нэгэн бvрэлдэн бий болохоос єєр аргагvй. Тийм хvн манай нийгэмд захаас аваад алхам тутамд тааралдаж байна. Сургуулийн хvvхдэд хvн тєрєлхтний соёлын євийг системтэй мэдvvлэх хэрэгтэй. Яагаад соёл гээд байгаа юм гэхлээр хvн болгон чадаж байх албагvй ч мэдэж байх ёстой онолын мэдэгдэхvvн хvнийг бvх насанд нь дагаж тvvний амьдралыг залж тодорхойлж явдаг тэр зvйл нь соёл байдаг. Жишээлбэл, Математикийн шинжлэх ухаан гэхэд л натурал тоо, бvхэл тоо, рационал тоо, иррационал тоог ямар шинжээр нь ангилдаг, бодит тоо хуурмаг тоо гэж юу юм бэє Тэгштгэл, тэнцэтгэл биш гэж юу юм бэє Функцээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг ойлгосон байх ёстой. Тvvнээс хvн бvр математикийн мэргэжилтэн болох албагvй. Математик бол дvрсэлж, харж, загварчилж байх ёстой шинжлэх ухаан юм. Хэдvйгээр физик, хими математик загварчлалыг сайн харуулж чаддаг боловч зориуд томъёо, тэгшитгэл бvрийн загварыг геометр загвараар зураглан харуулж байж математикийг ойлгуулах болно. Бид математик загварын санааг геометр талаас нь, график талаас нъ дvрслэн харж тvvний гол хуулийг ойлгож байвал амьдралд хаана ч хэрэглэж чадна.Физик, химийн хичээлийг ч тэр ямар гол хууль vйлчлээд байгааг тодорхой харуулах хэрэгтэй. Баахан учир утагагvй томъёо vзэж, бодлого бодуулаад чухам нарийн учрыг, хуулийн ерєнхий тогтолцоог нээн харуулж чадаагvй бол цаашид амархан мартагддаг бєгєєд дахин сэргэж чаддаггvй. Аливаа шинжлэх ухаанд vйлчилж байгаа ерєнхий хууль, чанарыг нарийн цэгцтэй ойлгуулахыг соёл гээд байгаа юм. Тодорхой шинжлэх ухааны хичээлээс гадна цєм соёлыг зайлшгvй мэдvvлэх шаардлагатай. Vvнд: дэлхий ертєнцийн тогтолцол, биолог, хэл судлал, нийгмийн соёл, урлагийн соёл, ахуйн соёл, технологийн соёл гэсэн хичээл зайлшгvй байх ёстой. Манайд энэ талаар асар их дутагдалтай байна. Нэгдvгээрт, хичээлvvдийг базаж системчилж чадаагvй байна. Хоёрдугаарт, зайлшгvй судалж, мэдэж байвал зохих соёлын зарим хичээл огт орохгvй, заагдахгvй байна. Жишээлбэл, биологийн хичээлийг гэхэд ургамал судлалаасаа эхлээд амьтан судлал, хvний биеийн анатоми гэх мэтчилэн нэг хичээл болж базаж, системчлэх ёстой. Дэлхий ертєнцийн тогтолцлын хичээл гэхэд газар зvй, геологи, цаг агаар, одон орон астрономийн хичээлvvд багтах ёстой. Хэл судлалын хичээлд vндэсний бичиг, тєрєлх хэл, гадаад хэл багтах ёстой. Хэл бол цаг, орон зайн ухагдахуун дээр тулгуурлагдсан байдаг. Хэлний гол хууль дvрэм нь vйл vг тvvний цагийн хувирал юм. Тэр хуулийг хvvхдэд мэдvvлэх явдал чухал. Тэгэхээр монгол хэл єнгєрсєн одоо ирээдvй гэсэн гуравхан цагтай байдаг гэдэг одооны аргаа єєрчлєх хэрэгтэй. Манайх чинь нийтдээ хорин зургаан цагтай шvvдээ.Тэр нь бусад гадаад хэлтэй их дvйдэг. Тєрєлх хэлээ гадаад хэлтэй харьцуулж заавал их vр єгєєжтэй. Хэлний нарийн мэргэжилтэн бэлтгэж байгаа юм шиг толгой эргэм олон зvйл заагаад байх хэрэггvй. Орон зайг тодорхойлсон угтвар дагавар, сул vг, тєлєєний vг, тэмдэг нэр мэдэж байхад хэн ч гэсэн єєрийн саналаа гадаад хэлээр чєлєєтэй ойлгуулаад байдаг. Тэр нь аяндаа хєгжєєд хэл дорхноо сурчихдаг. Нийгмийн соёлын хичээлийг жинхэнэ гvн утгаар нь тvvхээс эхлvvлээд хууль, эрх зvйгээр нь дамжуулаад амьдралтай холбож vзэх хэрэгтэй. Ялангуяа арван гурав, арван дєрєвдvгээр зууны дэлхийн тvvх бол тэр чигээрээ Монголын тvvх шvv дээ. Аль ч улсын тvvхийг аваад vзэхэд Монголтой холбоотой байдаг. Амьдрал гvн ухаан, философийг шашны сургаальтай холбож сайхан тайлбарлах хэрэгтэй. Худалдаа, санхvv, зээлийг асуудлыг ч єнгєц тусгаад єгєхєд гэмгvй. Урлагийн соёлын хичээл бол бас л дуу хєгжим, дvрслэх урлаг, утга зохиолын хичээлийг нэг системд оруулж базсан хичээл байх ёстой. Энэ хичээлээр урлагийн олон янзын урсгал, тvvхийн нандин бvтээлvvдийг таниулж, тайлбарлаж хvнийг тэнгэрлэг зиндаанд аваачих хэрэгтэй. Тvvнээс нэг нот сараачсан шиг, шvлэг уншсан шиг єнгєрєєж болохгvй. Зураг хєгжим, уран зохиолоос гадна театр, балет, кино телевиз гээд єчнєєн урлагийн тєрєл огт дурсагдахгvй єнгєрч байгааг єєрчлєх хэрэгтэй. Ахуйн соёл бидний єдєр тутмын амьдралын хэрэглээ юм. Ийм хичээл байх ёстой. Ахуйн соёл бол дотроо хуультай онолтой байдаг. Архитектур, дизайны мэдлэгээс гадна антропометрик, эргономик, єнгє зохицуулах ухааны анхны мэдлэгийг соёлт хvн зайлшгvй эзэмшсэн байх шаардлагатай. Ариун цэвэр, халдваргvй эрvvл орчин, экологийн цэвэр орчин бол бидний амьдрал юм. Амьдрах орчноо шинжлэх ухааны vндсэн дээр тохижуулах асуудал улам бvр газар аван хєгжсєєр байна. Энэ бол бидний гэр, бидний ажлын газар, бидний vйлчлvvлдэг газар юм. Бидний vйлдвэрлэж, бvтээж байгаа зvйл ч гэсэн ахуйн соёлын єндєр шаардлагыг хангасан байх ёстой. Ийм боловсрол дунд сургуульд зайлшгvй ордог байх ёстой. Бидний амьдрал хєдєлмєрєє зохицуулна гэдэг чинь бас ахуйн соёл юм. Иймээс гэр бvл тєлєвлєлт, компьютерийн хичээлийг ч бас энэ хичээлд базаж цогцоор нь оруулах хэрэгтэй. Хvн ннйгмийн хєгжлийн хамгийн гол тулгуур хvчин зvйл нь техник, технологийн хєгжил байдаг. Технологийн соёлыг улсаас тусгайлан анхаарч тусдаа бие даасан хичээл болгож заах мэргэжилтэн багш бэлтгэж оруулах хэрэгтэй.Технологи бол єєрийн гэсэн тvvхтэй, дотроо тодорхой зарчимтай, ангилаж системчилж болдог шинжлэх ухаан юм. Хvн тєрєлхтний хэрэглэж байгаа материаллаг баялгийг бvтээж байгаа зарчим хэдхэн гол vзэгдэл дээр тулгуурлаж байдаг. Хайлуулах цутгах, тамгалах, хэвлэх, тасдах, наах гэх мэт. Металл ч адилхан, шавар ч адилхан, платмасс ч адилхан. Орчин vед эрчимтэй хєгжиж байгаа нано микро технологи ч ерєнхийдєє ижил зарчимтай байдаг. Vvний гол vзэл санаа, зарчмуудыг сурагчдад ойлгуулвал манай сэргэлэн толгойнууд юугаар ч юу хийчих улсууд шvv дээ. Заавал гадны технологийг сохроор хуулбарлах хэрэггvй юм. Ерєнхий боловсролын асуудалд онолын чиглэлтэй ийм соёлын vндсэн мэдлэгийг єгєхєєс гадна практикум гэдэг хичээлийн тєрєл маш чухал байр суурь эзэлнэ. Хvн юмыг гараар хийж амьдрал дээр туршиж байж мэдлэг нь жинхэнэ бvтээлч болдог. Жинхэнэ практикумын хичээл дээр дуулж хуурдаж, биеийн тамир хєєж, гар урлалын бvтээл туурвидаг байх хэрэгтэй. Тэгэхдээ энэ нь хvvхэд бvрийн дур сонирхол, авьяас чадвараас шалтгаалсан сонголт байвал зvгээр. Анги єгсєх тутам бvхэл бvтэн сэдвээр бvрэн дvvрэн практикумын ажил хийлгэж байвал их vр дvнтэй байхсан. Жишээлбэл, гахайн ферм байгуулах тєсєл боловсруулахад байшин барилгын зураг тєсєл тооцоог гаргуулж, эдийн засгийн тооцоог хийлгэж болно. Биологи, зоотехникийн талаас нь судлуулж ажлын байрны зохион байгуулалтыг гоо сайхан, эрvvл ахуйн талаас нь анхаарч улсын ямар ямар газраас зєвшєєрєл авдаг, хvнд суртлын шат дамжлагыг яаж давах, хєрєнгє мєнгєє хаанаас яаж босгох бvх л талын амьдарлын аар саар зvйлийг хамарч оруулсан байвал хvvхэд амьдралд сайн бэлтгэгдэж гарах болно. Ер нь практикумын тєсєл их фантази, мєрєєдлийн шинж чанартай байх тусмаа сайн юм. Практикумын ажлыг бvх мэргэжлийн багш нар vзэж, єєр єєрсдийн vнэлгээ, дvгнэлт, зєвлєлгєєг єгдєг байвал бодит vнэлэмж бий болно. Цаашид хvvхэд мэргэжлээ сонгох, их дээд сургуульд суралцахад ч тус дэм болно. Манай дээд, тусгай боловсролын системийг онолын чиглэлтэй судалгаа шинжилгээний зориулалтгай их сургууль, практик чиглэлтэй инженер, техникчид бэлтгэх дээд сургууль гэж ялгахгvй бол боловсролд хий дэмий хєрєнгє мєнгє их vрэгдэж байна. Ихэнх ажлын мэргэжил тийм их онолын єндєр, нарийн мэдлэг шаардагддаггvй. Их, дээд сургуулийн vзэж байгаа программын тvвшин ижилдvv боловч нэг нь жаахан судалгаа шинжилгээний арга барил руу хазайсан, гvнзгийрvvлсэн олон жилийн сургалттай, нєгєє нь практик тал руугаа хэлбийсэн богино хугацааны сургалттай байвал зохино. Аль ч сургалтад нэг ийм зvйлийг анхаарах хэрэгтэй. Улсаас бvр зориуд тийм шаардлага тавьдаг байхад илvvдэхгvй. Энэ нь юу юм бэ гэхлээр шинжлэх ухааны гол хууль дvрэм, томъёог хvvхдийн чадалтай чадалгvйг vл харгалзан заавал цээжлvvлдэг байх хэрэгтэй. Хууль, дvрмээ цємийг мэдэж байгаа хvн цэгцтэй, тодорхой сэтгэж чадна. Оронцоглоод, барагцаалаад байхгvй. Мэдлэгээ хэрэглээд, дасгалжуулаад байхаар хvн аяндаа ухаан цоорч ирдэг. Хэрэгцээтэй мэдээллээ эрж олж авч чаддаг болно. Одоо хvн хангалттай мэдээлэл авч байна. Харин тvvнийг ойлгож, тусгаж авах чадвартай болгох хэрэгтэй. Ард тvмэн маань бvгдээрээ тєрєлхийн сэргэлэн, дээр нь ухаан цоорхой, уян хатан, компакт мэдлэг боловсролтой болчихвол ямар ч алт эрдэнээс vнэтэй баялаг тэр болно. Vvнд нэг их мєнгє хєрєнгє зарцуулаад байх хэрэггvй. Зєвхєн зохион байгуулалт, хуулиа сайжруулахад хvрэлцээтэй. Ийм иргэншсэн соёл боловсролтой улс Азид байтугай дэлхийд гялалзан бадрах нь дамжиггvй.

Чингисийн чулууний бичиг

2008 оны 10-р сарын 09 Нийтэлсэн gerelchuluun
Чингис хааны чулууны бичиг нь Монгол үндэстний бичиг дурсгалын үнэт ховор олдвор болно. Эрдэмтэд 1224, 1225 оны орчимд босгосон болов уу хэмээн таамагладаг.Чулууны бичигт Эсүнхэ мэргэн 335 алд газар харвасан тухай өгүүлжээ.Чулууны бичигт эхний хоёр үсэг Чингис хаан хэмээн эхлэн бичсэн учир иим нэрээр алдаршсан. Санктпетербургийн Эрмитаж музейд бий.1832 онд оросын хайгуулч эрдэмтэн спасскын анги олжээ. Бичээсийг тайлан уншваас Чингис хаан Сартуул иргэн дагуулж Хамаг монгол улсын ард Буха Сочихайд хүрсэнд Эсүнхэ мэргэн 335 алд хол харважээ.