"Ангараг" дээр чухам юу болоод байна?

PDF Хэвлэ Имэйл
Active ImageЕрөнхийдөө бие галбирын хувьд яахын ар­гагүй эмэгтэй хүн мэт ха­рагдах уг дүрсийн талаар Энэтхэгийн Сансар судлалын төвийн дарга мэдэгдэхдээ “Ангараг дээр агаар мандал байдаг нь үнэн ч би үүнийг хүний зураг гэж бодохгүй байна...

Харь гаригийн хөлгүүд дэлхийд ирсээр байдаг тухай яриа хэдэн зууны өмнөөс яригдсаар ир­сэн. Нарны аймгуудын бусад гари­гаас дэлхий рүү хэн нэгнийг илгээдэг эсэхийг бид барин тавин баримтаар мэддэггүй ч дэлхийнхэн бид бусад гари­гийг тандаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ түүхэн үйл явдалд аме­рикчууд ихээ­хэн хүчин зүтгэл гарган ажил­ладаг. Тэдний сансар судлалын төв болох НАСА-гаас бусад гаригуудыг судлах тал дээр дорвитой ажлуудыг хийж эхлээд удаж байна. Ялангуяа Ангараг га­ри­гийн судалгаа нэлээд эрт­нээс эхэлсэн гэж болно. 1990-ээд оны сүүлээр эрдэм­тэд Анга­раг гариг дээр амьд­рал байж болох тухай ярьж эхэлсэн. Active Image2000 оны зурга­дугаар сард НАСА-гаас Анга­раг дээр ус байгаа гэдгийг тогтоосноо анх мэдэгдсэн юм. Гэхдээ үүнээс өмнө энэ талаар хүмүүс хэ­дийнэ ойл­голттой болчихоод байсан билээ. 2000 он гарс­наас хойш Ангараг гаригийн судалгаа маш эрчимтэй яв­сан. Хэдэн зуун сая ам.дол­ларын өртгөөр боссон робо­тууд нь шинэ Анга­рагаас шинэ мэдээллийг илгээж эхэл­­сэн. Хамгийн сүүлд Анга­рагаас НАСА-д ирсэн нэгэн зураг багагүй дуулиан тарь­сан билээ. Ха­дан дээр суугаа эмэгтэй мэт харагдах дүрсийг Ангараг дээр дэлхийнхтэй адил хү­мүүс амьдардаг юм байна гэж зарим хэвлэлээр сүржин зарласан. Зарим нь ийм боломж байхгүй гэдгийг батлаад саран дээр ч янз бүрийн хүний дүрс харагддаг ч бодит амьдрал дээр юу ч байдаггүй шүү дээ гэх болсон. Харин олон хүнийг маргах өөшийг хаяж өгсөн НАСА ямар нэгэн тайлбар огт хий­гээгүй байна. Ерөнхийдөө бие галбирын хувьд яахын ар­гагүй эмэгтэй хүн мэт ха­рагдах уг дүрсийн талаар Энэтхэгийн Сансар судлалын төвийн дарга мэдэгдэхдээ “Ангараг дээр агаар мандал байдаг нь үнэн ч би үүнийг хүний зураг гэж бодохгүй байна. Саран дээр бугын дүрс, хүний толгой гээд янз бүрийн зүйл харагддаг шүү дээ. Тэр хадан дээр суугаа эмэгтэйн зураг бол байгалийн бүтээл л байх” хэмээжээ. Active ImageАнгараг гариг агаар ман­далтай хэдий ч маш сийрэг учраас сансар огторгуйгаас ирэх солирын бөмбөгдөлтөд ихээр өртөж том том тогоо үүсгэжээ. Газрын гадаргын хувьд сарныхтай төстэй. Мөн хад чулуу ихтэй бөгөөд хөр­сөн дор нь ихээхэн хэмжээ­ний мөс бий гэдэг. Агаар мандлын хувьд Ан­гараг их сийрэг бол манай дэлхий яг дундаж, Сугар гариг хамгийн нягт агаартай гэнэ. Хэрэв Ангараг, Сугар хоёрын агаар мандлын үүсэл, хөгж­лийг мэдэх юм бол дэлхийн агаар мандлын түүхийг олчих бо­ломжтой. Магадгүй хэдий хугацааны дараа дэлхийн агаар Ангараг, Сугарынх шиг болохыг тооцож болох нь. Тиймээс тэрхүү хоёр га­ригаас ирж байгаа мэдээлэл бүхэн үнэ цэнэтэй юм. Ангараг дээр амьдрал байх магадлалтай гэдэг ч бидэн шиг соёлт иргэншил байхгүй гэдэг дүгнэлтийг эр­дэмтэд гаргасан байдаг. Ха­рин амьдрал байх юм бактер буюу микро организмын түв­шинд байх магадлалтай юм байна.

 

Active Image

 

Шуугиан болоод байгаа, Ангараг дээрх тэрхүү эмэг­тэйн зургийн та­лаар ШУА-ийн Одон орон, геофизикийн су­далгааны тө­вийнхнөөс лавла­хад “Энэ нь албан ёсны бат­тай мэдээлэл биш. Хэрэв баттай мэдээлэл бол НАСА улам дэлгэрүүлж тавих байх. Шүдэнзний хайр­цагны чинээ тэрхүү зураг үнэхээр үнэн юм бол Ангараг дээр соёл ир­гэнш­лийн ул мөр байх со­нирхолтой сэжим гарч ирнэ. Эсвэл энэ зураг зүгээр л сенсаци дэгдээх гэсэн зүйл” гэсэн юм. Дашрамд дуулгахад, өнгө­рөгч жил Мон­голд ирсэн Япо­ны ШУА-ийн жинхэнэ гишүүн, профессор Такафуми Мацуй Ангараг гаригийн талаар со­нирхолтой лекц уншсан би­лээ. Тэрбээр “Ангараг гариг дээр усны гольдрол ай сав байгаа нь батлагдсан. Яаж ийм зүйл болов. Яагаад Ангараг өөрч­лөгдөв гэдгийг одоо судалж байгаа. Хэрэв судалгааны ажлын төсөв батлагдвал Мон­голд дараа жил би ирнэ. Мон­голын өмнөд говьд байх со­лирын бөмбөгдөлтийн тогоог судлах юм. Учир нь Монголын говьд үүссэн тэрхүү тогоо дэлхий дээр үүссэн анхны солирын тогоо юм биш үү гэсэн таамаг байдаг. Үүнээс гадна Ангараг дээр ажиг­лагддаг солирын бөмбөгдөлтөөс үүссэн тогоо­той төстэй бай­даг учраас харь­цуулсан су­далгаа хийх юм” гэж байсан билээ.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)