TOP багуудын түүхээс......

"Arsenal" - түүхээс...

120 жилийн тvvхтэй “Арсенал” премьер лигт 13 удаа тvрvvлсэн нь “МЮ”, “Ливерпуль”-ийн дараа орох vзvvлэлт. Мөн Английн цомын тэмцээнд 10 удаа магнайлж (энэ амжилт нь зөвхөн “МЮ”-ийн ард ордог) байсан юм. Гэвч лондончууд Европын дэвжээнд амжилт муутай өрсөлдөж, аваргуудын лигт тvрvvлж vзээгvй билээ.

Тvvх

Клуб анх 1886 онд Лондон хотын зvvн өмнөд хэсэгт байгуулагдаж байв. Анхны эзэн нь Шотландын Дэвид Данскин, “Ноттингем Форест” багийн хаалгач асан Фред Бардсли нар байв. 1886 оны арванхоёрдугаар сарын 11-нд анхны тоглолтоо “Истерн Уондерерс” клубийн эсрэг хийж, 6:0 харьцаагаар илт давуу буулган авч байжээ.

1891 оноос тэд Английн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны бvртгэлтэй болж, хоёрдугаар дивизионд, ирээдvйн гол өрсөлдөгч “Ливерпуль”, “Ньюкасл” кулбvvдтэй мөр зэрэгцэн тоглож эхэлсэн байна. Тэндээ 11 улирал vзэлцсэний эцэст 1904 онд нэгдvгээр дивизионд дэвших эрх олж авчээ. Гэвч энэ vеэс тэднийг санхvvгийн хямрал айлгах болжээ. 1910 онд нэрт бизнесмен сэр Генри Норрис ирээдvйн алдарт багийг дампуурлаас аврав.

1913 онд клуб хоёрдугаар дивизиондоо эргэн ирлээ. Мөн энэ vеэс Лондоны хойд хэсэгт шилжин өдгөөгийн “Хайбери” цэнгэлдэхэд тоглож эхэлсэн байна. Уйгагvй хөдөлмөрийн эцэст 1919 онд Английн элитvvдийн эгнээнд багтаж чаджээ. 1925 онд “Хаддерсфилд Таун”-ы менежер байсан Герберт Чепмэн “Арсенал”-ын жолоог атгах боллоо. Чепмэны удирдлагад шинэ цэнгэлдэхэд тоглож эхэлсэн тэд мөн л шинэ тоглогчдыг багтаа элсvvлэв. Э

нэ vед тус багт домогт тоглогчид болох Эдди Хапгуд, Клифф Бастин, Алекс Жеймс нар хvчин зvтгэж байлаа. 1927 онд “Арсенал” Английн цомын финалд хvрсэн боловч “Кардифф Сити”-д 1:0-ээр дийлджээ. Гурван жилийн дараа дахин финалд шалгарч Чепмэны хуучин баг “Хаддерсфилд Таун”-ыг 2:0-ээр хожиж аваргалжээ. Энэ бол тус багийн тvvхэнд анхны цом байлаа. Харин дараа жил нь лондончууд Английн АШТ-д анх удаагаа тvрvvлсэн байна. 1933 онд уг амжилтаа бататгаад байсан боловч алдрын тавцанд хөтлөн авчирсан дасгалжуулагч Чепмэн нас баржээ.

Тvvнийг орлож ирсэн Жорж Эллисоны удирдлагад “Арсенал” улам өндөр амжилт vзvvлж 1935, 1938 онуудад Английн аварга болжээ. Үvний дараагаар дэлхийн хоёрдугаар дайнтай золгов. Дайны жилvvд Британийн хөлбөмбөг бvхэлдээ уналтын байдалд байсан гэхэд болно. Дайны дараа тэд 1948, 1953 онд хоёр удаа Английн аварга болж, 1950 онд Английн цомын тэмцээнд магнайлжээ. Харин энэ vеэс хойш “Арсенал”-ын хар vе эхлэн, 15 жилийн турш нэг ч тэмцээнд тvрvvлсэнгvй. 1958-1959 онд хvрэл медаль хvртсэн нь тэдний хамгийн том амжилт байлаа. 1970 онд Берти Ми “Арсенал”-ын ерөнхий дасгалжуулагч болсноор дахин амжилтын сураг сонсогдож эхлэв.

Тэр жилдээ Европын хэмжээнд анхны цомоо хvртэж, одоогийн UEFA-гийн цомын тэмцээнд тvрvvлжээ. Хагас шигшээд домогт “Аякс”-ыг буулгаж авсан тэд аваргын төлөө Бельгийн “Андерлехт”-ийг 3:0-ээр бут ниргэсэн юм. 1970-71 оны улиралд “Хавцлынхан” (“Арсенал”-ын хоч) анхны дублээ хийж Английн АШТ, Английн цомд нэгэн амьсгаагаар тvрvvлжээ. Харамсалтай нь энэ мөч удаан vргэлжилсэнгvй, дахин уналтын vе эхэллээ. 1975, 1976 онуудад 16, 17-р байр эзэлсэн “Арсенал”-ын дасгалжуулагч солигдож, Терри Ниелла удирдах болов. Тэрбээр багийнхаа бvрэлдэхvvнд эрс өөрчлөлтvvдийг хийж, ирландын супер од Лаэм Брэдиг авч дөнгөв. 1978, 79, 80 онуудад дараалан Английн цомын шигшээд vлдсэн “Канониорууд” 1979 онд нь тvрvvлжээ.

Мөн цомтой багуудын цомын төлөөх тэмцээнд “Валенси”-тай vзvvр, тvрvvнд vлдэж муугvй амжилт гаргаж байсан ч Лаэн Брэди “Ювентус” руу жолоо залжээ. Ингэснээр дахиад л хар өдрvvд vргэлжилж эхэлсэн юм. 1986 оны зун “Миллуол”-ын дасгалжуулагч Жорж Грэм тэднийг удирдаж эхэлснээр шинэ эрин эхэллээ. Залуухан, авьяаслаг багийн ахлагч Тони Адамс, Дэвид Рокасл, Пол Мерсон, Алан Смит зэрэг оддыг эгнээндээ нэгтгэсэн “Арсенал” 1989 онд 18 жилийн дараа Английн аварга болов. Тэдний дараагийн цом нь 1991 онд ирсэн. Тэр vед “Арсенал” домогт тоглогч Иан Райтыг “Кристалл Пэлас”-аас 2,5 сая фунт стерлингээр худалдан авсан байлаа.

1993 онд Английн цом, лигийн цомд тvрvvлсэн боловч премьер лигтээ 10-р байр эзлэв. Харин дараа жил нь Европын дэвжээнд хоёр дахь тэмцээндээ тvрvvлжээ. Энэ удаа тэд цомтой багуудын цомын төлөөх тэмцээний шувтаргад “Парма”-г 1:0-ээр хожсон юм. 1995 онд Лондонгийн баг наймааны зах зээлд урьд өмнө дуулдаагvй өндөр vнэ буюу 7,5 сая фунт стерлингээр “Интер”-ийн авьяаслаг довтлогч Деннис Бергкампыг өөрийн болголоо. Ингэснээр хөгжөөн дэмжигчид тэднээс амжилт шаардах vндэстэй болжээ. Төдий л удалгvй дасгалжуулагч нь дахин солигдож 44 настай францын мэргэжилтэн Арсен Венгер “Арсенал”-ыг удирдах боллоо. Венгер Лондонд ирэнгvvтээ Францын авьяаслаг оддыг багтаа авч эхлэв. Энэ vед тус багт Николя Анелька, Эммануэль Пети, Патрик Виейра болон голландын Марк Овермарс нар хvрэлцэж иржээ.

Арсен Венгерийн ирсэн эхний жил “Арсенал” мөнгөн медаль хvртсэн бол дараа жил нь Премьер лиг болон Английн цомд тvрvvлэв. 1998 онд тэд Шведийн хагас хамгаалагч Фредерик Юнгберг, 1999 онд Тьерри Анри нарыг өөрийн болгосноор илvv өндөр амжилт vзvvлэх бvрэн боломжтой боллоо. Гэвч 1999 онд сvvлийн мөчид аварга цолоо алдаж, Английн цомын финалд хожигдов. 2000 онд мөн л азгvйтэж, UEFA-гийн цомын финалд Туркийн “Галатасарай”-д цуврал пенальтаар ялагдлаа. Харин 2001-2002 оны улиралд “Арсенал” формондоо орсон байв. Тэд Английн аварга, цомын аварга цолыг зэрэг хvртэж чадсан юм. 2003-2004 онд ид торгон ирэн дээрээ байсан “Арсенал” премьер лигт нэгэн шинэ дээд амжилт тогтоон 26 хожиж, 12 тэнцэн нэг ч хожигдолгvй тасархай тvрvvлжээ. Харин өнгөрсөн жил илт чангарсан “Челси”-г гvйцэж чадалгvй мөнгөн медаль хvртсэн боловч заналт дайсан “МЮ”-г торгуулийн цохилтоор буулган авч Английн цомд тэргvvлсэн. Одоо тэд тус клубийн тvvхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч Арсен Венгерийн удирдлага дор шинэ дээд амжилт руу алхам алхмаар зvтгэсээр байна.

Цэнгэлдэх хvрээлэн

“Арсенал”-ын тоглодог “Хайбери” стадион дэлхийд алдартай. 1913 онд тухай vеийн алдарт архитектор Арчибальд Лейчийн загвараар баригдаж байсан энэ цэнгэлдэх 1930 онд өргөтгөл хийгдэж, 60 мянган хvн хvлээн авах хvчин чадалтай болжээ. Гэвч 1989 онд “Ливерпуль”-тэй хийсэн тоглолтын vеэр болсон vймээний улмаас 96 хvн нас барсан эмгэнэлт явдал тохиолджээ. Үvнээс болж цэнгэлдэхийн суудлыг багасгахаар болж дахин засвар хийгдэн, 38500 хvний суудалтай болгосон байна. Харин энэ зун “Хайбери”-гаас 500 метрийн зайд тэдний шинэ цэнгэлдэх “Эмирэйтс” сvндэрлэх аж. Орчин vеийн шинэ цэнгэлдэхийг босгох ажлыг дэлхийд алдартай “Fly Emirates” компани гvйцэтгэх юм. Тэд “Fly Emirates”-тай 100 сая фунт стерлингийн 15 жилийн гэрээ байгуулсан бөгөөд шинэ цэнгэлдэх нь 2006-2007 оны улирлын эхэнд бэлэн болох аж

Амжилт
1-р дивизионы аварга (премьер лиг) 13 удаа
1931, 1933, 1934, 1935, 1938, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004
Английн цомны аварга 10 удаа
1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005

Английн лигийн аварга 2 удаа
1987, 1993

UEFA-гийн цомын аварга 1 удаа
1970

Цомтой багуудын цомын аварга 1 удаа
1994

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

oo laitai 2la neg bag demjdeg ym bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)